Нүүр хуудас Нийгэм Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

25
0
orniin-zurhai
Сэвлэг үргээх болон үс засуулбал тохиромжгүй /2019-07-02/

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 16. Сумъяа гараг. Тугчин одтой, нэг цагаан мэнгэтэй, улаан хулгана өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Гал

Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here