Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.9, үхрийн ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн цул махны үнэ 3.0 хувь, ямааны ястай махны үнэ 6.2 хувь, адууны ястай махны үнэ 2.3 хувиар өссөн байна.
Ажиглалтаар хонины ястай махны үнэ 1.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, ямааны ястай махны үнэ 2.7 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ болон адууны ястай махны үнэ өөочлөлтгүй байна.
2019 оны 1-р сарын 2-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6955 төгрөг, үхрийн /ястай/ мах 8580 төгрөг, үхрийн цул мах 10300 төгрөг, адууны /ястай/ мах 6525 төгрөг, ямааны /ястай/ мах 5650 төгрөгийн үнэтэй байна гэж нийслэлийн статистикийн газраас мэдээллээ.