Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Мерси Кор Монгол” ОУБ-аас хэрэгжүүлж байгаа
“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийн хүрээнд Улсын нөөцийн салбарын хүнс, өвс тэжээлийн нөөцийн агуулахыг засварлаад байна.
Тус агуулах нь 1986 оноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас хүнс, өвс тэжээлийг стандартын дагуу хадгалахад хүндрэл учруулаад байсан юм.
Тиймээс Онцгой байдлын газар болон “Мерси Кор Монгол” ОУБ-ын 60 сая төгрөгийн санхүүжилтээр бүрэн засварлаж, ашиглалтад оруулсан байна.