Нүүр хуудас Нийгэм ӨМНӨГОВЬ: Сумдад газар тариаланг төрөлжүүлэн хөгжүүлнэ

ӨМНӨГОВЬ: Сумдад газар тариаланг төрөлжүүлэн хөгжүүлнэ

320
0
gazar-tarialan
Сумдад газар тариаланг төрөлжүүлэн хөгжүүлнэ

2019 оныг Өмнөговь аймгийн хэмжээнд “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 15 суманд газар тариаланг бүсчлэн хөгжүүлэх ажлыг хийж байна.

Тодруулбал аймгийн төв Даланзадгад суманд хүлэмжийн тариалалтыг хөгжүүлж байгаа юм.

Аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Сэврэй, Булган, Баян-Овоо, Номгон сумдад ажиллаж газар тариалан эрхлэгчид хэрэгцээтэй үрсэлгээ, зөвлөгөө өгсөн юм. Цаашид 15 суманд газар тариаланг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Тухайлбал хоны хэрэглээний 50-аас доошгүй хувийг орон нутагт тариалдаг болохыг зорьж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here