Энэ сарын 8-н өдөр Баянзүрх дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцанд ач хүү нь өөрийн эмээгээ зодож, биед нь хүнд гэмтэл уруулжээ.
Тодруулбал, эмэгтэй 86 настай Ш-ийг ач хүү болох 29 настай А нь зодож, хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан байна.
Хохирогч 86 настай Ш нь биеийн байдал тааруу “ГССҮТ” рүү хүргэгдэн очсон байна. Ач хүү болох А нь өмнө нь танхайн хэргээр Эрүүгийн хуульд заасны дагуу шийтгэгдэж байжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.