Есдүгээр сарын 13-нд болох үйл явдал
09.00 цагт БОАЖЯ-ны “Хаан” танхимд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.
09.00 цагт БСШУСЯ-нд “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах” төслийн нээлтийн нээлт болно.
09.00 цагт ШУТИСийн Номын санд “Усны салбар дахь ТББ-уудын үүрэг оролцоог хөгжүүлэх нь” уулзалт ярилцлага болно.
10.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Өдөр Тутмын Сонинуудын Форум 2018” арга хэмжээ эхэлнэ. Утас:99901621, 88041040, 99901532
10.00 цагт ХААИС-ийн төв байранд Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа эхэлнэ. Утас:99287297
10.00 цагт Нийслэлийн Боловсролын Газар 605 тоот Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын хүүхэлдэйн киноны нээлт болно. Утас:88029087
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос “Фейсбүүк” компанийн төлөөллийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Улаанбаатар хотын Нийтийн төв номын санд Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ зохион байгуулна. УТас:88001037
12.30 цагт “Оюу Толгой3 компанийн төв байранд . Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Оюу толгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтэд Ерөнхий сайд болон УУХҮ-ын сайдаас өгсөн хариуг танилцуулна. Утас:ы99191388, 88117157
13.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээсэн “Гэрээ”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч” гарын авлага, “Хөрөг найруулал” /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулна. Утас:91119838