Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

156
0
today.mn
Өнөөдрийн хуанли

Гуравдугаар сарын 28-нд болох үйл явдал
09.00 цагт Төрийн ордонд “Монголын Эдийн Засгийн Форум-2018” болно.

09.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн бодлого, хэрэгжилт” зөвлөгөөн болно.

09.00 цагт ЦССҮТ-д “Бэтэг өвчний тандалт, оношилгоо: БНХАУ – Монголын хамтын ажиллагаа” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт “Моннис Бьюлдинг”-т “Цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэе” аяны хүрээнд ЦССҮТ-д цус хандивлах үйл ажиллагаа болно.

10.00 цагт ГХЯ-нд Европын холбооны “Монголын худалдааг дэмжих-EU-TRAM” төслийн нээлт болно.

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбооноос Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд БНХАУ-ын их, дээд сургуулиудад 30-100 хувийн тэтгэлгээр суралцах 150 хүүхдэд батламж гардуулах ёслол болно. Утас: 99010499

11.00 цагт ОБЕГ-т улс орон даяар гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийн талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт Тусгаар тогтнолын талбайд ОБЕГ-аас газар хөдлөлтийн зарлан мэдээллийн дуут дохиогоор хэрхэн ажиллах талаар үзүүлэх сургалт зохион байгуулна.

14.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шинэ сургууль барих төслийн нээлт болно. Утас: 8811-1046

16.00 цагт “Blue Mon” төвд гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нарын “Өвлийн XXIII олимпийн наадам” үзэсгэлэнгийн нээлт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here