Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ 2018он 2сар 28өдөр

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ 2018он 2сар 28өдөр

202
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
Хоёрдугаар сарын 28-нд болох үйл явдал
“PrimeCineplex” кино театрт “Амьдрал уран сайхны киноны Prescreening” арга хэмжээ болно.
09.00 цагт “Туушин” зочид буудалд “Парисын хэлэлцээрт үндэсний хувь нэмрээ оруулах түншлэлийн төлөвлөгөө” семинар болно.

09.00 цагт “Park Hotel” зочид буудалд Стандарт, хэмжил зүйн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болно.

09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

09.30 цагт “Blue Sky” зочид буудалд “Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг болно.

09.00 цагт Кемпински зочид буудалд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн болно.

09.00 цагт ЭМЯ-нд “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн туршлага солилцох уулзалт болно.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд залуучууд 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэх болсон талаар Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “TV2” телевиз, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазартай хамтран дэлхийд тархсан Монголчуудаа эрэн хайх “Хөх тойрог” төсөл эхлүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкнаас авсан 172 сая долларын зээлийн талаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт ХНХЯ-нд Хэвлэлийн хүрээлэнгээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, гэр бүлд хүлээх үүргийн талаар иргэдийн ойлголт, хандлагад хийсэн судалгааны дүнг танилцуулна.

16.00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний хаалтын ёслол болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here