Нүүр хуудас Нийгэм ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

191
0
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ
ӨНӨӨДРИЙН ХУАНЛИ

Нэгдүгээр сарын 29-нд болох үйл явдал

09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Төрийн захиргаа болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийг дахин хуваарилах аргачлал” зөвлөгөөн болно.

09.00 цагт МХЕГ-т “Каротажийн хайгуул, судалгааны үеийн цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах нь” сургалт болно.

09.00 цагт ШУА-ийн Газарзүй – Геоэкологийн хүрээлэнд “Агаар, орчны бохирдлыг бууруулахад Төр-Шинжлэх ухаан-Хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоо, хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний бага хурал болно.

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлд “Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажиллагааны 2017 оны нэгдсэн дүн”-г танилцуулнаа.

11.00 цагт Ардчилсан намын төв байранд АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Засгийн газрын 100 хоног”-ийн ажилд сөрөг хүчний хийсэн үнэлэлт, дүгнэлтийг танилцуулна.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Намгүй сум, дүүрэг” цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

13.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Спортын төв ордонд “Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох Монголын баг тамирчидад хувцас гардуулах ёслол болно.

Төрийн ордонд

УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд” “Засгийн газрын 100 хоног”-ийн ажлын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийнэ.

14.00 цагт “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес уулзалт болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here