Нэгдүгээр сарын 22-нд болох үйл явдал
Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
09.00 цагт Төрийн ордонд “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын зөвлөгөөний хоёрдугаар хэсэг эхэлнэ.
09.00 цагт “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн Корпорейт зочид буудалд болно.
11.00 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд дотоодын оёдлын үйлдвэрүүд салбарын бодлого боловсруулж, хэрэгжилтийг хангах зорилго бүхий нэгдсэн холбоо байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт МХЕГ-т “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийх ажил хэргийн уулзалт” болно.
12.00 цагт “Ард санхүүгийн нэгдэл”-ийн байранд Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч клуб”-ээс “Шатахууны үнэ ба Эдийн засагт үзүүлэх үр нөлөө” хэлэлцүүлэг зохион байгуулна.
14.00 цагт СТӨ-нд “Газрын харилцаа” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
14.00 цагт МУИС-ийн Номын санд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулсан “Лазерын судалгааны лаборатори”-ийн нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Архангай аймгийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар орон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
12.00 цагт “Нарантуул”, “Сандэй” худалдааны төв, “Да Хүрээ” зэрэг томоохон захын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас НӨАТ-ын талаар мэдээлэл хийнэ.