Арванхоёрдугаар сарын 20-нд болох үйл явдал
09.00 цагт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд “Хоол хүнсээр дамжих өвчний үеийн хариу арга хэмжээ” уулзалт болно.
09.00 цагт “Бишрэлт” зочид буудалд “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болно.
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өөрийн байрдаа болно.
10.00 цагт ОБЕГ-т “Мерси кор” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Цаг агаарын мэдээг малчдын гар утасанд хүргэх төслийн явцыг танилцуулна.
10.00 цагт ХААИС-ийн “Эрдмийн зөвлөлийн өрөө”-нд “Хот суурин газрын ландшафтын архитектур 2017” шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний бага хурал болно.
10.00 цагт Үндэсний батлан хамгаалахын их сургуульд “Үндэсний аюулгүй байдал ба уул уурхай” эрдэм шинжилгээний бага хурал болно.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хөх Монгол бүлгэмээс Төрийн гурван өндөрлөгт өргөх бичиг барих талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт СУИС-ийн Оюутан театрт Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2017 оны тайлангийн хурал болно.
11.00 цагт Сүхбаатар дүүргийн Монгол 3 дугаар сургуулийн Урлагийн танхимд Нийслэлийн шилдэг тамирчин, манлайлагч хүүхдийг шалгаруулах ёслол болно. Утас: 99070608, 88196016, 88939009
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт “Live conference center”-т Хүний төлөө намаас “Улс төрийн намуудын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн талаар мэдээлэл хийнэ.
15.00 цагт Ерөнхий боловсролын 127 дугаар сургуульд сургуульд Австрали улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэй хэрэгжих “Хөгжмийн ертөнц” төслийн нээлт болно.
Төрийн ордонд
09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10.00 цагт Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын соробан сампингийн багш, тамирчдыг хүлээн авч уулзана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.