08.40 цагт Хангарди ордонд “Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно.
09.00 цагт ШУА-ийн Их чуулганы танхимд “Монголын төмөр замын салбарын эрх зүйн шинэчлэл ба хөгжлийн асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.
09.30 цагт Хэвлэлийн хүрээлэнд хэвлэл мэдээллийн салбарын удирдлагууд жендерийн тэгш эрхийн талаар зөвлөлдөх уулзалт хийнэ.
10.00 цагт Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Налайх дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
10.00 цагт ОБЕГ-т Засгийн газрын тогтоолын дагуу зарим аймгийн ЗДТГ-т ариутгал, халдваргүйтлийн болон шуурхай албаны автомашин хүлээлгэн өгөх ёслол болно.
10.00 цагт НМХГ-т олон нийтийн сүлжээгээр тархаж буй цагаан будаатай холбоотой асуудлын талаар мэдээлэл хийнэ.
10.30 цагт “Туушин” зочид буудалд “Уур амьсгалын хөрөнгө оруулалтын түншлэл-2017” уулзалт болно.
11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 86 дугаар сургуульд “Нийслэлийн шилдэг оюунлаг хүүхэд” шалгаруулах ёслол болно.
11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд “Шилдэг 10 гарааны бизнес”-ийг шалгаруулах ёслол болно.
11.00 цагт Багшийн хөгжлийн ордонд цэцэрлэг, сургуульд эрүүл хүнсний орчин бүрдүүлэх талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах талаар тус уурхайн удирдлагууд мэдээлэл хийнэ.
11.40 цагт “Хөдөө аж ахуйн бирж”-ийн Арилжааны танхимд Ноолуурын форвард гэрээний арилжаа зохион байгуулна. Утас: 91790101
12.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт ажиллана. Утас: 99127866, 90910202
Төрийн ордонд
10.00 цагт “Г” танхимд “Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болно.
12.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.