Төрийн ордонд УИХ дахь АН-ын бүлэг хуралдана.
09.00 цагт МУИС-ийн Номын санд БСШУСЯ-ны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал болно. Утас: 99832535, 99065688
10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас 99010499.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д ахмад дайчин С.Хорлоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо болсон шайбтай хоккейн “Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын баг эх орондоо ирнэ.
15.30 цагт Хавдар судлалын үндэсний төвд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, ХСҮТ-ийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99063902