09.00 цагт Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцах аялал “Бодь” цамхагаас хөдөлнө.
09.30 цагт Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.
10.00 цагт Багш хөгжлийн ордонд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газраас Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудыг худалдан авах ажиллагааны талаарх сургалтад хамруулна. Утас: 96061497
10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байранд “Мобиком корпорац”-ийн захирал Хамада Тацуяа тэргүүтэй илтгэгчид Япон Улсад суралцах оюутнуудад зориулан лекц уншина. Утас:99832535
10.00 цагт Нийслэлийн цагдаагийн газарт Нийтийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” компани хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99189497
10.00 цагт ШУТИС-ийн Номын санд “Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” олон улсын хурал болно. Утас: 99148148
10.30 цагт МУИС-ийн хичээлийн I байранд БНХАУ-ын Үл хөдлөх хөрөнгийн корпорацийн Удирдах зөвлөлийн дарга, Хятадын үйлдвэр худалдаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх дэд дарга Мэн Шяосу “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй лекц уншина.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Премиум Бьюлдинг Материалс” компаниас барилгын салбарт дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх зорилго бүхий “Төгс бүтээгч-2019” чуулганы зохион байгуулах талаар мэдээлнэ.
11.40 цагт Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө,мэдээллийн төв”-ийн нээлт болно. Утас: 99519677, 99047423
11.40 цагт Монгол цэргийн музейд тус музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах ёслол болно.
12.00 цагт Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко Алтан Заамар”-ын уурхайд болсон ослын үед ажилласан онцгой байдлын алба хаагчдыг хүлээн авч уулзана.