Нүүр хуудас Нийгэм Өнөөдрийн хуанли

Өнөөдрийн хуанли

63
0
unuudur boloh uil yawdal
Өнөөдрийн хуанли /2019-04-05/

08.40 цагт “Наадам” төвөөс Сүхбаатарын талбай оюутнуудад тэтгэлэг олгох, их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхийг эсэхргүүцэх тайван жагсаал болно.

09.00 цагт Барилгын хөгжлийн төвд “Барилга байгууламжийн угсралт, ашиглалт, аюулгүй байдал” сургалт болно. Утас: 91989890, 99094993

09.00 цагт Хүнс технологийн Политехник коллежийн байранд мэргэжлийн шилдэг тогооч шалгаруулах “Ур чадвар-2019” болно. Утас: 91915340, 99519677

09.00 цагт “Новотел” зочид буудалд ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, БНХАУ-ын “Нари” групп хамтран математик, хими, биотехнологийн “First international Conference on Applied Sciences and Engineering” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 99247798, 99148148

09.20 цагт ГХЯ-нд “PEACEBOOK” форум болно.

10.00 цагт Д.Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн иргэний танхимд “Иргэн төсөл” шалгаруулах ёслол болно.

10.00 цагт Монголбанкны “В” байранд “Монгол Улсын 2019 оны нэгдүгээр улирлын инфляцийн төлөв байдлын тайлан”-г танилцуулна.

11.00 цагт “Туушин” зочид буудалд “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тэмдэглэнэ. Утас: 99179899, 86885060

11.40 цагт Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол болно. Утас: 99008498, 91915611

14.00 цагт Багш хөгжлийн ордонд Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд БНСУ-д суралцах багш нарт зориулсан сургалт болно.

16.00 цагт Хүүхдийн номын ордонд орчуулагч, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин овогт Готовын Акимын “Жаран голыг гэтэлсэн аян” номын нээлт болно. Утас: 99150551

Төрийн ордонд

10.00 цагт Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжил чуулганы нээлт болно.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийнэ.

11.00 цагт УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.

13.00 цагт Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here