ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: “Хил хязгааргүй алхам” ТББ-аас Дорноговь, Говьсүмбэр аймгийн уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд УИХ-д таван удаа хандсан ч нааштай хариу авч чадахгүй байгаа талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Монголын хүний төлөө нам болон “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчид хандан хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн гомдлыг барагдуулах ажлын хэсэг байгуулахыг шаардаж мэдээлэл хийнэ.
12:00 цагт: МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Э.Эрдэнэжамъян УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын талаар мэдээлэл хийнэ.
“МОНГОЛ НЬЮС”
11:30 цагт: “Их эзэн хааны театр”-ын уран бүтээлчид алдарт С.Прокофьевын хөгжим, У.Шекспирийн зохиол “Ромео, Жульетта” балетыг сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр болсон. Эл тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал болно.