Зургаадугаар сарын 21-нд болох үйл явдлын тойм
09.00 цагт “Туушин” зочид буудалд “Европын худалдааны өдөрлөг-2019” болно.
09.00 цагт МҮХАҮТ-д Монгол-Солонгосын сэтгүүлчдийн чуулган болно.
09.00 цагт Төрийн ордонд “Монголын уламжлалт анагаахын эрдэм ухааны хөгжлийн гурван цагийн хэлхээс” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
09.00 цагт НҮБ-ын байранд “ХЭҮК-Иргэний нийгмийн түншлэл” 17 дугаар уулзалт болно.
09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
09.00 цагт “Кемпински” зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын “Их Түмэн голын санаачилга” (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, “Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт” семинар болно. Утас: 88054040
10.00 цагт Монголбанкны Д байранд Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны бүртгэлийг боловсронгуй болгох системийг нэвтрүүлэх ёслол болно.
10.30 цагт СТӨ-нд цэргийн албаны жагсаалын дарга, бага дарга нарын “Дурсамж уулзалт” болно. Утас: 86863998, 70119921
11.00 цагт Засгийн газрын III байранд Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын 2018 оны ядуурлын түвшинг зарлана.
11.00 цагт Ардчиллын ордонд Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзахыг уриална.
11.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 70001286
11.00 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд “Улаанбаатар эдийн засгийн форум-2019”-ийн талаар зохион байгуулагч нар мэдээлнэ. Утас: 325044
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Дэлхийн шинэ журам” хөдөлгөөнөөс УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах талаар мэдээлнэ.
11.00 цагт Төрийн ордонд УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12.00 цагт УДБЭТ-д ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойн хүндэтгэлийн ёслолын талаар зохион байгуулагч нар мэдээлнэ.