ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулах асуудлаар Чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн бага хурал хийнэ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, УНТЭ, ХСҮТ-ийн шилжүүлэн суулгах баг, ГССҮТ, УГТЭ-ийн тархины үхэл тодорхойлох баг “Хамтран ажиллах гурвалсан гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 88027947
~Өнөөдрийн хуанли~
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
10:00 цагт: “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” болно.
СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
12:00 цагт: МАНАН дэглэмийн эсрэг жагсаал болно.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
13:00 цагт: Иргэн Т.Золбаяр 60 тэрбумын хэрэг хэрхэн хэрэгжсэн талаар нотлох баримттай мэдээлэл хийнэ.
ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
14:00 цагт: “Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 91918297