Нүүр хуудас Нийгэм Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэд…

Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэд…

211
0
Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэд...
Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэд...
Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголт иргэдийн данс руу шилжинэ
НӨАТ-ын буцаан олголт өнөөдрөөс иргэдийн данс руу орно гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, НӨАТ-ын тухай хуулийн дагуу татварын алба мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн яаманд өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн билээ. Сангийн яам ажлын 45 хоногт багтаан буцаан олгох шийдвэрийг гаргах бөгөөд Монголбанкаар дамжуулан татвар төлөгчийн харилцагч банкруу буцаан олголтыг шилжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар 655 мянга 245 хэрэглэгчийн бүртгэл байгаа юм байна.

Таны цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдана гэдгийг татварын албаныхан анхаарууллаа.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here