Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор амиа насаа алддаг байна.
Иймд Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө энэ өдрийг бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлажээ.
Төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэж, зам дагуу нэг цагт зэрэг зогсохыг уриалсан аж.
Мөн улсын хэмжээнд замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд бүрэн зогсоож дуут дохиоллоо дуугаргах юм .