~Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр өнөөдөр тохиож байна~
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг билээ.
Дэлхийн 100 орчим улс орон энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдрийг жил бүр өөр сэдвийн дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Эрх мэдлийг хяналтандаа байлгах нь: Хэвлэл мэдээлэл, шударга ёс, хууль дээдлэх ёс”сэдвийн дор тэмдэглэж байна.
Өнөөдөр энэ өдрийг тохиолдуулан МСНЭ, хотын захиргаатай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зохион байгуулах юм.
“Үндэсний сэтгүүл зүйн шинэ дэвшилтэд хөгжил ба ойрын 10 жилийн зорилт” , “Үндэсний сэтгүүл зүйн түүхэн замнал ба 105 жил”, “Сэтгүүл зүйн хөгжлийн өнөөгийн байдал, хандлага”, “Хараат бус сэтгүүлзүй” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд болно.