Нүүр хуудас Нийгэм Өнөөдөр яармагийн ШИНЭ ГҮҮР нээгдлээ

Өнөөдөр яармагийн ШИНЭ ГҮҮР нээгдлээ

775
0
yarmagiin-guur
Өнөөдөр яармагийн ШИНЭ ГҮҮР нээгдлээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, авто замын сүлжээг өргөтгөх зорилгоор нийслэлийн удирдлага зам, гүүрийн бүтээн байгуулалт олныг өрнүүлж буй.

Тэдгээрийн нэг болох Яармагт шинэ гүүр барьж, хуучныг нь засварлах төслийн бүтээн байгуулалт дуусаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.

Эл бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд барьсан шинэ гүүр 20.5 метрийн өргөн, 250 метрийн урттай бөгөөд дөрвөн эгнээтэй. Хуучин гүүрийг засаж, хүчитгэсэн тул Нисэх, Яармаг чиглэлээс хотын төвийг зорих жолооч нар зургаан эгнээ бүхий гүүрээр саадгүй зорчих боломж бүрдэж байгаа онцлогтой. Мөн тус бүтээн байгуулалт нь удахгүй ашиглалтад оруулах Хөшигийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын авто замыг Улаанбаатар хотын төвтэй олон түвшний огтлолцлоор холбож буй давуу талтай юм.

Гүүрийн нээлтийн ёслолын үеэр нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотын түүхэнд шинэ хуудас нээсэн, олон түвшинд огтлолцох анхны давхар гүүрийг барьж, ашиглалтад оруулсан Та бүхэндээ талархал илэрхийлье. Олон талын хамтын ажиллагааг сайжруулж, гадаад, дотоодын компаниудын үйл ажиллагааг дэмжсэн бүтээн байгуулалт гэж үүнийг дүгнэж болно. Замын хөдөлгөөний ачаалал, хэт төвлөрөл нийслэлд тулгамдсан асуудал болсныг бид бүгд мэдэж байгаа. Энэ бүгдийг шийдэхийн тулд зам, дэд бүтцээ сайжруулах ёстой. Тиймээс нийслэлийн удирдлага энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах болно” гэсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here