Нийслэл хотод үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн болон Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зүүн аймгуудын ихэнх нутгаар секундэд 18-20 метр, бусад нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Монгол Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 25-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 23-нд говь, талын нутгаар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 23-24-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.