Нүүр хуудас Нийгэм Өөрийн сонгосон банкинд хандан тэтгэврээ авна

Өөрийн сонгосон банкинд хандан тэтгэврээ авна

118
0

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэтгэвэр авагчийн тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтын хүрээнд тэтгэвэр авагчдын тэтгэврийг хугацаанд нь шуурхай олгох, тэтгэвэр авагч өөрийн сонгосон банкаар тэтгэврээ авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авагчид өөрийнх нь сонгосон банкаар тэтгэврийг нь олгох ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд тэтгэвэр авагчийн банкаа сонгох, өөрчлөх хүсэлтийг төв, орон нутгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд хүлээн авч, хүсэлт гаргасан тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.

Дээрх ажлын үр дүнд 2017 оны 3 дугаар улирлын байдлаар улсын хэмжээнд нийтдээ 42875, үүнээс шинээр тэтгэвэр тогтоолгосон 26651 иргэн, тэтгэвэр авч байсан 16224тэтгэвэр авагч банкаа өөрчлөн, өөрийн хүссэн банкаар дамжуулан тэтгэврээ авч байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here