“Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг 2016 оны арванхоёрдугаар сарын 02-нд 10 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн их танхимд болох гэж байна.
Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн “Бид гэр бүлдээ хайртай” төслийн хүрээнд хүн бүрийн хүсэж мөрөөддөг аз жаргалтай гэр бүлийг хүүхдийн нүдээр төсөөлөн илэрхийлсэн зургийн үзэсгэлэн гаргах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүн бүрт хүүхэд бүрийг хайрлах эерэг сайхан сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх юм.
Мөн аз жаргалтай гэр бүлийн төсөөлөн илэрхийсэн Монголын Хүүхдийн ордны драмын дугуйлангийн сурагчдын жүжигчилсэн тоглолт болно.