Нүүр хуудас Нийгэм “МИАТ” ХК Хонконгийн Cathay Pacific компанитай гэрээ байгуулжээ.

“МИАТ” ХК Хонконгийн Cathay Pacific компанитай гэрээ байгуулжээ.

592
0

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр Хонконгийн /Cathay Pacific/ компанитай аялалын дугаар хамтран эзэмшиж нислэг үйлдэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Cathay Pacific компани нь дэлхийн 200 гаруй чиглэлд зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ үзүүлдэг Хонконгийн агаарын тээврийн компани юм. Энэ гэрээний дагуу эхний нислэг долдугаар сарын 12-ноос  эхэлж  нислэг үйлдэх юм. Монголчууд Австрали улс руу сурах, ажиллаж амьдрахаар зорьдог болсон. Өөрөөр хэлбэл Монголчуудын байнга зорчдог шахуу чиглэл юм  Үүний дагуу Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн, Сингапур хот руу хамтарсан нислэг үйлдэж эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна. Аялалын дугаарыг зарлахдаа гэрээний дагуу “МИАТ” компаний ОМ аялалын дугаартай нислэг байх бөгөөд зорчигчид Улаанбаатараас “МИАТ” –ын нислэгээр Хонгконгт хүрч цааш ОМ аялалын дугаар бүхий нислэгээр Хонгконгийн /Cathay Pacific/ компаниар дамжин дээр дурьдсан хоёр улсын таван хот руу хүрэх боломж бүрдэж байгаа аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here