Нүүр хуудас Нийгэм “Сайн үйлсийн зөв зам”ТББ-ынхан БНЧУ-ын 17 саяын төслөөр эмнэлгийн тоног төхөөрөмж засварлалаа.

“Сайн үйлсийн зөв зам”ТББ-ынхан БНЧУ-ын 17 саяын төслөөр эмнэлгийн тоног төхөөрөмж засварлалаа.

453
0

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова “Манай улс 1997 оноос хойш Монгол Улсад хэрэгжсэн том, жижиг олон төсөл, хөтөлбөрт хамтарч ажилласан энэ удаа Чех улсын ЭСЯ-наас зарласан орон нутгийн уралдаанд оролцсон  80 гаруй төслөөс“Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын тэргүүн Г.Борхүүгийн төсөл шалгаран, 17 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.  Борхүү Манай амаржих газрууд 24 цагийн турш ачаалалтай ажилладаг. Тэр хэрээрээ эмчилгээний багаж, тоног төхөөрөмжөөс эхлээд туслах материалууд нь элэгдэж, хорогдон, ашиглах боломжгүй болж байна. Тэгвэл хэнд ч хэрэггүй болж, харанхуй өрөөнд “орхигдсон” 50 тэргэнцэр, эм зөөврийн 20 ширээг “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ынхан засаж, улсын ууган төрөх “Өргөө” амаржих газарт өчигдөр хүлээлгэн өглөө. Тус ТББ-ын тэргүүн Г.Борхүү механик инженер мэргэжилтэй бөгөөд эхнэрээ төрөх үеэр тус амаржих газарт тэргэнцэр зэрэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг анзаарч, “I төрөхөд амаржиж буй шинэхэн ээж нарт үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг сайжруулах” төсөлд хувь нэмрээ оруулахаар шийджээ.  Ямар төсөл шалгаруулахаа Чех улсын Засгийн газар шийддэг. Миний бодлоор “Сайн үйлсийн зөв зам” ТББ-ын санаачилсан төсөл жижиг ч гэсэн санаа сайтай байсан учраас сонгосон байх. Залуу хүмүүс төр, засгаасаа тусламж хүсээд зүгээр суулгүй, өөрсдөө хийж бүтээхийг эрмэлзэж буй нь сайшаалтай” гэв

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here