Шинэ оюутанд зориулсан “Хотын соёл” аян эхэллээ. Энэхүү аянг дөрөв дэх жилдээ ШУТИС-д зохион байгуулж байгаа бөгөөд арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх юм.
Түүнчлэн 3000 гаруй оюутан хамрагдах тус аяны хүрээнд хотын соёлтой холбоотой 19 удаагийн лекц, семинарыг ШУТИС-ийн түүхийн багш нар, замын цагдаагийн газрын мэргэжилтнүүд заана. Мөн тус аяны хүрээнд “flash mob” зохиохоор төлөвлөжээ. Мөн зам тээврийн осолд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь 18-35 насны хүмүүс байдаг. Энэ насны залуусын 40 гаруй хувийг оюутнууд эзэлж байна. Оюутнуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, соёлтой иргэнийг төлөвшүүлэхийн тулд энэ аяныг зохион байгуулж байгаа аж.