~“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаа ЛОГО-той боллоо~
Хүн амын 40 орчим хувийг бүрдүүлж байгаа хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны лого бэлэн болжээ.
ХХААХҮЯ-наас зарласан “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны лого шалгаруулах уралдаанд “Creative trends studio” студийн график дизайнер Самбуу овогтой Төрмөнхийн бүтээл шалгарлаа. Тус лого жил бүр албан ёсоор хэрэглэгдэх юм байна.
ЛОГОНЫ УТГА АГУУЛГА, ТАЙЛБАР:
-Хүүхдүүдийн дэлгэсэн алга нь хүүхэд бүрийн сонголт “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдаанд бий гэдгийг илтгэсэн.
-Хүүхдүүдийн дээш тэмүүлсэн гар нь тэдний гэгээн хүсэл мөрөөдөл, ирээдүйн тэмүүллийг бэлгэдсэн.
-Өнгөний сонголт нь газар дэлхий, тэнгэр, нар, хайр, жаргалыг илэрхийлсэн.
Хүүхдүүдийн гар нь эх дэлхийн 5 тивийг харуулсан.
-Энэ нь Монгол Улс хүүхдэд зориулж үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээгээ хангаж, улмаар экспортлон 5 тивийн хүүхдүүдэд бэлэг барина гэсэн утга агуулгатай.