Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн үйлчилгээний байгуулагуудад хамтарсан шалгалт хийж байна.
Уг шалгалтаар “Түмэн” төвийн 2 давхарт байрлах “Монгол ламиан” ХХК-ий “MGL ramen” хятад хоолны ресторанаас дараах ноцтой зөрчлүүд илэрчээ.
Тус хятад хоолны ресторанаас илэрсэн зөрчил
• Үйл ажиллагааны чиглэлээр нь хуульд заасны дагуу мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлээгүй,
• Үйлчилгээ явуулах гэрээ болон холбогдох бичиг баримтгүй, ажлын байр нь хоол үйлдвэрлэл үйлчилгээний эрүүл ахуйн шаардлага хангахгүй,
• Цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, ажлын байранд шавжтай /жоом/, хүнсний агуулахгүй,
• Дизель түлш ашиглан гал гаргаж хоол үйлдвэрлэл явуулдаг,
• Хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шинжилгээний бичиггүй,
• Ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй,
• Дээж хадгалах хөргөгчгүй, дээжээ авдаггүй,
• Холбогдох бүртгэл хөтлөлтүүдийг хийдэггүй, бүтээгдэхүүний хугацаа дууссан,
• Технологийн картгүй, бүртгэл хөтлөлтийг дэвтэргүй, температур хэмжигчгүй, болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдсон,
• Болсон бүтээгдэхүүн хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, дотоод хяналтын журамгүй,
• Үйл ажиллагаандаа хуульд заасан зохистой дадлыг нэвтрүүлээгүй
Эдгээр ноцтой зөрчил илэрсэн учраас Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэсээс үйл ажиллагааг нь түр зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа ажээ.
Монгол улсын хүнсний, эрүүл ахуйн хуулийг онц ноцтойгоор зөрчин хууль ёсыг уландаа гишгэж буй эдгээр нөхдүүдтэй хатуу хариужлага тооцох цаг болжээ.