“Боловсрол” телевизээс үзэгчдэд хоёр дахь жилдээ хүргэж буй “Mongolian next top model” нэвтрүүлэг түр завсарлаад байгаа билээ.
Тус нэвтрүүлэгт оролцогч Ч.Чамин-Эрдэнэ өнгөрсөн сарын 14-нд гэрийнхээ ойролцоо амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тул “Боловсрол” телевизээс шоуг түр завсарлуулсан билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус нэвтрүүлгийн шинэхэн дугаарууд ирэх арванхоёрдугаар сараас дэлгэцнээ гарч эхлэх ажээ. Шоуны шилдгээр шалгарч үлдсэн 12 оролцогч зураг авалтын дараагийн аяллаа гадны оронд хийж буй тухай мэдээлэл байна.
П.УРНАА