~0131-р ангид алба хаахаар 90 гаруй цэрэг тангараг өргөлөө~
Хил хамгаалах байгууллагын 5 удаагийн аварга, “ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ” Хилийн цэргийн 0131-р ангийн хугацаат цэргүүд /2018-06-10/-ний өдөр тангараг өргөлөө.
Энэ жил Өвөрхангай, Дархан уул аймгаас цэргүүд татагдан ирснээрээ онцлог юм. 2017 оны Монгол улсын ШИЛДЭГ аймаг Өмнөговь, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНТ Хилийн цэргийн 0131-р ангид алба хаахаар 90 гаруй цэрэг тангараг өргөлөө.
Цэргийн тангаргийн баярт үе үеийн ахмад хилчид дайчид, аймаг орон нутгийн удирдлага, аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд, Өвөрхангай, Дархан уул аймгаас эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байлаа.
Өмнөговь аймаг нь энэ жил 200 орчим сая төгрөгөөр хил хамгаалах салбартаа хөрөнгө оруулж, автомашин, мотоцикль унааны асуудлыг шийдэж өгсөн байна.