Нүүр хуудас Нийгэм 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

82
0
oron_nutgiin_tsahilgaan_hangamj
Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн 10 сумын цахилгааныг ажиллагаанд орууллаа
~10 сумын цахилгааныг ажиллагаанд орууллаа~

Энэ сарын 25-нд Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумын нутгаар /ааадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” компанийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан.

Үүний улмаас дээрх гурван аймгийн 10 сумын цахилгаан хангамж тасалдсан юм.

“Эрдэнэт- Булган Цахилгаан түгээх сүлжээ” компанийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 сумын цахилгааныг холбож хэвийн ажиллагаанд оруулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here