“Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал дөнгөж сая /2018.11.23/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Энэ хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шүүж байгаа юм.
Харин шүүх хуралдааныг Н.Одонтуул даргалж, шүүгчийн бүрэлдэхүүнд н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар ажиллаж байна.
Энэ удаагийн шүүх хуралд хохирогчийн талаас талийгаачийн аав, ээж хоёр нь оролцож байгаа юм. Шүүх танхимын гадна хохирогчийн сургуулиас ангийн багш сургуулийн тѳлѳѳлѳл ирсэн байна. Мѳн Эмэгтэйчүүдийн холбооноос “Нүдээ нээ” охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна.