Нүүр хуудас Нийгэм 2.7 тэрбум төгрөгөөр баяр наадмаа тэмдэглэнэ

2.7 тэрбум төгрөгөөр баяр наадмаа тэмдэглэнэ

134
0

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссыг Шадар сайд У.Хүрэлсүх ахалж буй. Тус комисс энэ долоо хоногт хуралдаж, төсөв, Үндэсний сур харваачдад улсын цол олгох болон хүндэтгэлийн концеотын тухай хэлэлцлээ.

Баяр наадмыг зохион байгуулах салбар хороод 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлаар баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх санал ирүүлснийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцлоо.

Түүнчлэн Үндэсний сурын цолны болзол хангасан Дархан мэргэн цолоор 6 хүн, Даяар дуурсах мэргэн цолоор 2 хүн, Даян мэргэн цолоор 8 хүн, Гарамгай харваач цолоор 23 нэр бүхий хүмүүсийг цол олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Өнгөрөгч онд Төрийн хүндэтгэлийн концертыг найруулсан Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарт энэ жилийн концерт, нээлт, хаалтын ёслолыг зохион байгуулах ажлыг даалгахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here