Баруун аймгуудын нутгаар: 20-21-нд Алтайн уулархаг нутгаар, 23-24нд нутгийн баруун хэсгээр, 25-нд зарим нутгаар, 26-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 26-31 градус хүрч хална. 26-нд бага зэрэг сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 19-21-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар дулаарч 24-26-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулсаар шөнөдөө 5-10 градус өдөртөө 22-27 градус, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 градус өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус өдөртөө 28-33 градус хүрч халах төлөвтэй.
Зүүн аймгуудын нутгаар: 19,21-22нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 19-22-нд Хэнтийн хойд, Дорнодын зүүн хэсгээр шөнөдөө 3-8 градус өдөртөө 15-20 градус бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. 23-наас дулаарч нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 21-нд зарим газраар, 22-23-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө зарим гаүраар салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур 20-22-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 25-30 градус дулаан байна. 23-наас халж 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 30-35 градус хүрч хална.