7 хоногийн цаг агаарын мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 31-1,4-6нд зарим газраар түр зуурын бороо, 2-3-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 2-4-нд Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: 31-1,5-6-нд зарим газраар түр зуурын бороо, 2-4-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 3-4-нд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 24-29 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 31-1,4-5-нд ихэнх нутгаар, 2-нд нутгийн өмнөд хэсгээр, 3-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 4-5-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 21-26 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 25-30 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 31-1-нд зарим газраар, 3-4-нд ихэнх нутгаар бороо, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 27-32 градус дулаан байна.