Долоо хоног бүр болдог Эрчим хүчний салбарын шуурхай хуралдаан болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцолж ярилцав. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байгааг салбарын яамнаас мэдээлсэн. Есдүгээр сарын 15-наас сургууль, цэцэрлэг орон сууцны халаалтыг өгөх бол албан байгууллагын халаалтыг ирэх 10 сарын 1-ний өдрөөс өгөхөд бэлэн болсон бөгөөд нийслэлийн гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байгааг танилцууллаа.
2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Дулаан хангамжийн хувьд энэ жилийн халаалтын улиралд 41 ширхэг хэсэгчилсэн болон ганцаарчилсан халаалтын тогоог зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбосноор 56 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, агаарын бохирдлыг 10 хувиар бууруулах боломжтой аж.