Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.
-Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн,
-малчин,
-их, дээд сургууль, коллеж,
-мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч,
-0-18 насны хүүхэд болон хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3200,
-гадаадын иргэн, харьяалалгүй хүн,
-тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн,
-нийгмийн халамжийн дэмжлэг,
-туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/,
-хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,
ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн сарын шимтгэлийн хэмжээг 6400 төгрөгөөр тогтоолоо.