Нүүр хуудас Нийгэм 3.5 км урттай ЦЭВЭР УСНЫ ШУГАМ доторлох ажил хийгдэнэ

3.5 км урттай ЦЭВЭР УСНЫ ШУГАМ доторлох ажил хийгдэнэ

501
0
Цэвэр усны шугам
ЦЭВЭР УСНЫ ШУГАМ доторлох ажил хийгдэнэ
УСУГ-аас 2018 оны ажлын төлөвлөгөөнд 13 ажил төлөвлөсөн байна.

Үүнээс Автозамын нөхөн сэргээлт болоод автозамын хөдөлгөөнтэй холбоотой ажлууд бий. Үүнээс онцгойлж хэлвэл 3.5 километр урттай цэвэр усны шугам доторлогооны ажлын төсөл тавдугаар сараас хийгдэх аж.

Түүнчлэн Баянгол дүүргийн 19-р хороо Чингүнжавын гудамж, Сүхбаатар дүүргийн 1, 4, 5-р хороо Сөүлийн гудамж, Чингэлтэй дүүргийн 3-р хороо буюу баруун Сэлбийн гудамж зэрэг газарт 17-20 хоногийн хугацаанд автозам хааж, өргөтгөл, шинэчлэлийн ажил хийгдэнэ. Энэ 17-20 хоногийн хугацаанд хэсэгчлэн зам хаана.

Шугам сүлжээ засварын ажлыг хийснээр ундны усны чанарын асуудал өндөр түвшинд очно гэж тооцоолж байгаа. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд цэвэр бохир усны төслийн ажил байгаа.

Үүний хүрээнд Зуун айлын уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх нэгдүгээр эгнээ түр хэсэгчлэн хаагдана. Уг ажил энэ оны тавдугаар сарын 01-нээс эхлээд есдүгээр сарын 1 гэхэд бүрэн хийгдэж дуусах ажээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here