Нүүр хуудас Нийгэм 345 хүүхдийг олж тогтоон, 55 хүүхдийг халамжийн байгууллагад шилжүүлэв

345 хүүхдийг олж тогтоон, 55 хүүхдийг халамжийн байгууллагад шилжүүлэв

146
0
haraa-nyanaltgui-huuhed
345 хүүхдийг олж тогтоон, 55 хүүхдийг халамжийн байгууллагад хүлээлгэн өглөө

Хүүхэд бүр хамгаалагдах эрхтэй. Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар болон бусад байгууллагуудтай хамтран хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан гудамжинд ажиллаж, амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх “Илрүүлэлт 2018” арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд томоохон зах, худалдааны төв, олон нийтийн газар, хогын цэгүүд, цахим тоглоомын газар зэрэг газруудаас эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 18, хараа хяналт сул 291, хөдөлмөр эрхлэгч 16, гар дээрээс худалдаа наймаа эрхэлдэг 1, гуйлга гуйдаг 7, хог түүдэг 5, орон гэргүй, тэнэмэл 7, нийт 345 хүүхдийг олж тогтоон, бүртгэлээ.

Үүнээс хүүхдийн асрамж, халамжийн байгууллагад хамруулах шаардлагатай 55 хүүхдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгч хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here