Нүүр хуудас Нийгэм 45 хүн тээвэрлэж явсан автобус осолджээ !

45 хүн тээвэрлэж явсан автобус осолджээ !

134
0

Улаанбаатараас Хөвсгөл аймгийн чиглэлд явж байсан хот хоорондын нийтийн тээврийн автобус өчигдөр /2017.12.12/ 06.00 цагийн үед осолдсон байна.

Осол Булган аймгаас 34 км-ийн зайд Түлээгийн давааны орчимд болжээ. Тухайн үед автобусанд 45 хүн зорчиж явжээ. Нийт зорчигчид дунд хоёр хүүхэд явжээ.

Золоор хүний амь эрсдээгүйг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Хэргийг шалгаж байгаа учир ослын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, осолдсон автобус “Тахилт транс” компанийнх байжээ. Автобусанд зорчиж явсан иргэдийг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Хоёр зорчигчийн хөл, гар хугарсныг эс тооцвол азаар зорчигчид хүндээр бэртэж гэмтээгүй аж.

Автобусны урдуур гэнэт мал орж ирснээс болж замын хажуу руу буюу ус зайлуулах шуудуу руу явж орсон тухайгаа жолооч нь мэдүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here