Нүүр хуудас Нийгэм 5 хүртэлх насны хүүхдүүдэд үнэгүй олгох эмийн жагсаалт

5 хүртэлх насны хүүхдүүдэд үнэгүй олгох эмийн жагсаалт

427
0

Тав хүртэлх насны хүүхдийн дунд ханиад томууны өвчлөл их байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар 11 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалаар үнэгүй олгохоор болсон билээ. Тэгвэл 11 төрлийн эмийн нэр тодорхой болжээ. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн мэдээлж буйгаар хүүхдийн ханиалгыг дарах, бронхи, дархлаа сайжруулах, цэр ховхлох зэрэг эмийг багтаасан байна. Найман эмийг амбулаториор, харин гурван эмийг сцаниороор олгохоор төлөвлөжээ.

Гэхдээ хэзээнээс үнэгүй олгох эсэх нь тодорхойгүй байна. Энэ сардаа багтаж үнэгүй олгож эхэлнэ гэж мэдээллээ.

Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй олгох хүүхдийн эмийн жагсаалтыг үзнэ үү.

5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /АМБУЛАТОРООР ОЛГОХ/

Д/Д Эмийн нэр Тун хэмжээ Эмийн хэлбэр Хэмжих нэгж
1 Амоксациллин 250мг №100 уусдаг шахмал пак
2 Цайрын сульфат 20мг №100 шахмал уп
3 Төмрийн сульфат 125мг/мл-30мл ууж хэрэглэх уусмал фл
4 Шингэн сэлбэх давсны бэлдмэл 20.5гр/1л №100 нунтаг хайрцаг
5 Сальбутамол 4мг №100 шахмал пак
6 Сальбутамол 0.1мг/тун 200тун аэрозоль фл
7 Мебендазол 100мг №100 шахмал пак
8 Тетрациклин 1%-5гр нүдний тосон түрхлэг тюбик

5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМ /СТАЦИОНАРААР ОЛГОХ/

Д/Д Эмийн нэр Тун хэмжээ Эмийн хэлбэр Хэмжих нэгж
1 Ампициллин 500мг №50 тарилгын нунтаг хайрцаг
2 Гентамицин 40мг/мл-2мл №50 тарилгын уусмал хайрцаг
3 Цефтриаксон 1г №10 тарилгын нунтаг хайрцаг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here