68 мянган иргэн 40 тэрбум гаруй төгрөгийн БУЦААН ОЛГОЛТ авах юм.
Тодруулбал хоёрдугаар сарын 15-нд Хувь хүний орлогын албан татварын буцаалт авах хүсэлтэй иргэд бичиг баримт, тайлангаа бүрдүүлж харъяа дүүргийнхээ татварын газарт өгсөн.
Нийслэл хот болон хүн ам ихтэй аймгуудын буцаан олголтыг ээлжээр олгодог бөгөөд нэг дүүргээс ойролцоогоор таваас зургаан мянган иргэн буцаан олголт авахаар ханддаг байна.
Иргэдийн материалыг өгсөн дарааллаар нь хянадаг учраас буцаан олголт нь ээлжээр ордог. Төрийн сангаас өгсөн чиглэлээр энэ жилийн буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-нд эхлүүлж, тавдугаар сарын 15 гэхэд өгч дуусгасан байхаар төлөвлөж байгаааж.
2017 онд улсын хэмжээнд 74 мянган иргэн 44 тэрбум төгрөгийн буцаан олголт авсан. Харин энэ жил 68 мянган иргэн 40 тэрбум гаруй төгрөгийн буцаан олголт авах юм байна.