Нүүр хуудас Нийгэм 80 гаруй албан хаагч биеийн тамирын спортыг дэмжин оролцлоо

80 гаруй албан хаагч биеийн тамирын спортыг дэмжин оролцлоо

140
0
~80 гаруй албан хаагч биеийн тамирын спортыг дэмжин оролцлоо~

“УЛААНБААТАР МАРАФОН 2018”-д замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олон амжилттай оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрсөн амралтын өдөр тав дахь жилдээ зохион байгуулагдлаа.

“Улаанбаатар марафон 2018”-д Нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцов.

Энэхүү үйл ажиллагаанд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 80 гаруй албан хаагч нийтийн биеийн тамирын спортыг дэмжин оролцлоо. Байгууллагын үйл ажиллагааны онцлогийг харуулсан гэрлэн дохионы, улаан, шар, ногоон, 3 өнгийн хувцасаар ижилссэн.

Тус хамт олон 5 км-т гүйж, дэлхийн шилдэг дугуйн брэнд “Мерида”-ийн албан ёсны борлуулагч Тайвань байке ХХК-тай хамтран ажиллаж, дугуйн парад хийж нийт 20 ажилтан 2 цагийн турш дугуйн аялалд оролцож хамт олноороо СПОРТЛОГ, ЗӨВ АМЬДРАЛЫН ХЭВШИЛ-ийг сурталчлан таниулахад өөрсдийн хувь нэмрийг оруулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here