~88 өрхөд бүтэн жилийн хүнсний ногооны үр олголоо~
Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд 88 багаас сонгогдсон 88 өрхөд төмс, хүнсний ногоо тариалах сургалтыг зохион байгуулж, бүтэн жилийн хэрэгцээг нь хангах ногооны үрийг гардуулан өгчээ.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож иргэдийгээ төмс хүнсний ногоо тариалахыг уриалсан байна.
Эдгээр 88 иргэдийн сонгохдоо хүнсний ногоо тарих хүсэл эрмэлзэлтэй, өөрсдийн хүч хөдөлмөрөөр амжиргаагаа дээшлүүлэх сонирхолтой 88 өрхийг сонгосон бөгөөд тэдэнд хүсний ногоо тариалах анхан шатны мэдлэгийг олгож буй аж.
Сургалтыг Каритас Чех олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион явуулжээ.