Үүрэн холбооны сүлжээ бүхий газруудаас 70532900 дугаарын утсанд холбогдож тус аймгийн 65645 иргэн 24 цагийн турш цаг агаарын мэдээллийг авах бүрэн боломжтой юм.
Дээрх аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газар нь 2018 оныг техникийн шинэчлэлийн жил болгон зарлаж, аймгийнхаа 15 сумын нутаг дахь үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн газруудаас 70532900 дугаарын утсанд холбогдож 1,5 хоногийн цаг агаарын мэдээ болон агаарын бохирдол, цас бороо, хур тунадасны мэдээллийг авах боломжийг нэвтрүүллээ.
Энэхүү хариулагчийг нэвтрүүлсэн нь ард иргэдэд байгаль цаг уурын эрсдлээс урьдчилан сэрэмжлүүлэх ач холбогдол бүхий ажил болсон байна.
Түүнчлэн 2017 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар фургон маркийн автомашиныг авч өгсөн бол 2018 онд 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.