Түүнчлэн хотын дарга хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж буй PC тоглоомын газруудын үйл ажиллааг хаахыг үүрэг болгосон.
Улаанбаатар хотын дарга С.Батболд
Хүүхдийн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр орлого олдог тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатай. НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг нь хамтраад тус тоглоомын төвүүдийн зөвшөөрөл олголтын асуудлыг судалж, хяналт шалгалтыг нийслэлд шилжүүлэх хэрэгтэй. Хүүхдээрээ тоглож ашиг олж болохгүй
хэмээлээ.
Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая хүүхэд байгаагаас 470 гаруй мянга нь буюу 42 хувь нь нийслэлд амьдардаг байна. Нийслэлийн 380 мянган өрхийн 270 орчим нь гэр хороололд байдаг.
Нийслэлийн хэмжээнд байгаа нийт хүүхдийн 10 хувь нь хүчирхийлэлд өртөх, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, гамшиг осолд өртөх, сургууль завсардах магадлалтай зорилтот бүлгийн хүүхдүүд байдаг байна.
Тиймээс нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөглийн газраас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, зорилтот бүлгийн хүүхдээдэд хамгааллын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа юм байна.