Авлигатай тэмцэх газрын санаачилгаар Нийслэлийн Тээврийн газар, Улаанбаатар смарт карт ХХК-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зуржээ.
Тус байгууллагууд хамтран ажилласнаар автобуснууд авлигын эсрэг сурталчилгаа “хийдэг” болох юм байна.
Тодруулбал, зорчигчийн U-money цахим карт дээр авлигын эсрэг сурталчилгаа хэвлэгдэнэ, буудал зарладаг цахим дэлгэцээр авлигыг мэдээлэх утасны дугаар урсдаг болж буй аж.