Ангууч Гандан хийдэд ном уншуулсан гэв үү…
УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүдийн хар тамхины хэрэглээтэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Гэхдээ бичлэгт дурдагдсан мэдээлэл бүгд үнэн эсэх нь нотлогдоогүй байна.
Г.Номуундарь охины хийсэн мэдээлэлд нэр дурдагдсан хэд хэдэн залуус бий. Тэдгээр залуусын буруу зөв тогтоогдоогүй энэ үед олон нийтийн хандлага залуусын эсрэг байгаа ажээ.
Үүнд эгдүүцсэн н.Баттөр өөртөө болон бусад залуустаа зориулан муу хэл ам, хов живээс хамгаалж Гандантэгчилэн хийдэд “НОМ” уншуулжээ.